Танилцуулга

       

Компанийн тухай
 “Монмасло” компани нь гадаад, дотоод худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын нэр хүндтэй компаниудын нэг болон өргөжин хөгжиж байна.
   2002 онд ОХУ-н “ЯНТА” группийн албан ёсны дистрибьютер болж Монголын зах зээлд анхлан нэвтрүүлснээр Монмасло компани нь үүсэн байгуулагдаж өнөөг болтол тасралтгүй 17 жил үйл ажиллагаагаа явуулж байна.
   Монмасло компани нь ОХУ-н “Донмасло продукт”, “Русагро”, “Эфко”   компаниудтай хийсэн үндсэн гэрээний дагуу өдөр тутмын өргөн хэрэглээний масло, маргарин, майонез, кетчуп, ургамлын тос, адууны тэжээл овъёос зэрэг бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд худалдаалан борлуулж байна. 
  Бид бүтээгдэхүүнийхээ ач холбогдол, хэрэглээний зориулалт зэрэг мэдээллийг цаг тухай бүр дамжуулж, хэрэглэгчдийнхээ оюуны мэдлэгт хувь нэмэр оруулахын зэрэгцээ борлуулалтын үйл ажиллагааг дэвшилтэт программаар удирдан явуулж, бараа бүтээгдэхүүнийг борлуулагчаас хэрэглэгчиддээ шууд хүргэх үйл ажиллагааг шуурхай, найдвартай зохион байгуулж байна.
   Монгол улсын засгийн газар, МҮХАҮТ-аас зохион байгуулдаг Монгол улсын шилдэг  “ТОП 150” аж ахуйн нэгжийн шалгаруулалтанд “Монмасло” компани нь 2004-2015  оны хооронд жил бүр тогтмол шалгарсан.