Захиралын мэндчилгээ
    Манай вэб хуудсанд зочлож буй танд энэ өдрийн мэнд дэвшүүлье! Анх манай компани нь 2002 онд ОХУ-н Янта-Т группын албан ёсны дистрибютороор амжилттай ажиллан гадаад, дотоод худалдааны чиглэлээр бизнесийн гараагаа эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар үйл ажилгааны цар хүрээгээ тэлж ОХУ, Сингапур, Малайз ,Солонгос орны компаниудтай хамтран ажиллаж байна.
 
      Энэхүү хугацаанд эрч хүч, авъяас чадвартай ажилтан хамт олны хүчээр байнгийн түншийн холбоотой ажилладаг гадаадын болон дотоодын байгууллага, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ найдвартай нөхөр, итгэл хүлээсэн компани байх зорилт тавин ажилласаар байна. Та бүхний ажил тань амжилт бүтээлээр, амьдрал тань аз жаргалаар дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.