Танилцуулга

        “МонМасло” компани нь гадаад, дотоод худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг монголын нэр хүндтэй компаниудын нэг болон өргөжин хөгжиж байна.

     2002 онд ОХУ-н “ЯНТА” группын албан ёсны дистрибьютер болж Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсэн.

     МонМасло компани нь  өнөөг хүртэл тасралтгүй 14 жил үйл ажиллагаагаа явуулж байна.

 МонМасло компани нь :

ОХУ-н                                          

- “ЯНТА-Т” ГРУПП

- “ДОНМАСЛО ПРОДПУКТ”

- “БАЙКАЛЬСКИЕ МАКАРОНЫ”

- “КАСЕС”

БНСУ-н                                    

- “DH LEADER” Co.Ltd

Малайз Улсын                        

- “GOLDEN JOMALINA”

Малайз & Индонез           

- “ERAPOLY”

Франц Улсын                 

- “DYNAVENA”                                                                                                                              

         компаниудтай хийсэн үндсэн гэрээний дагуу өдөр тутмын өргөн хэрэглээний масло, маргарин, майонез, кетчуп, ургамлын тос, хуурай сүү, кофены сүү, шингэн сүү, дал модны тос, гоймон, молоко, адууны тэжээл зэрэг бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд худалдаалан борлуулж байна. Мөн түүнчлэн “Номин-Холдинг”, Батлан Хамгаалах Яам, “Монгол Саплай Чейн” ХХК, “Талх Чихэр” ХК, “Бамбууш” ХХК, “Стимо” ХХК, Оргил Center, гэх мэт дотоодын томоохон байгууллагууд болон Монголын 21 аймгуудтай хамтран ажиллаж 110 ажилтан, үйлчилгээ борлуулалтын 40 машинтай үйл ажиллагаагаа амжилттай явуулахын зэрэгцээ улс орныхоо бүтээн байгуулалт хөгжил дэвшилд гар бие оролцож өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.

   

   Бид бүтээгдэхүүнийнхээ ач холбогдол, хэрэглээний зориулалт зэрэг мэдээллийг цаг тухай бүр дамжуулж, хэрэглэгчдийнхээ оюуны мэдлэгт хувь нэмэр оруулахын зэрэгцээ борлуулалтын үйл ажиллагааг дэвшилтэт программаар удирдан явуулж, бараа бүтээгдэхүүнийг борлуулагчаас хэрэглэгчиддээ шууд хүргэх үйл ажиллагааг шуурхай, найдвартай зохион байгуулж байна.

 

 

Монмасло компани нь Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЯНТА СУПЕРМАРКЕТЫН” үйл ажиллагааг 2015 оны 09-р сарын 20-нд  албан ёсоор нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ нь ”Монмасло” компанийн анхны супермаркет ба нийт 1800 м2 талбайд өргөн хэрэглээний болон өдөр тутмын эрүүл чанартай бүтээгдэхүүнээр  өрхийн хэрэглээг баяжуулан, хэрэглэгч бүрт хүрч үйлчлэхийн төлөө ажиллаж байна .