Масло Сливочное "Качугское" 80%
Бүтээгдэхүүний онцлог
  • Төрөл: ЯНТА -> Масло
  • Бар код: 4601569002304
  • Нэгж жин: 200 гр
  • Савалгаа: Цаастай
  • Хадгалах хугацаа: 6 сар
  • Тослог: 80%
  • Хайрцагандаа: 50/5 ширхэг

"Качугское" цөцгийн тосыг Байгаль нуурын сархиагт өтгөн бэлчээрт бэлчээрлэсэн үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэдэг.

        Качуг тосгонд Янта группын бүрэлдэхүүнд ордог сүү хүлээн авах цэг байрладаг ба Качуг дүүрэгт байрлах аж ахуйнуудаас шинэхэн сүү цуглуулдаг. Хурдан хугацаанд хөргөсөн сүүг тусгай зориулалтын автоцистернүүдээр Эрхүү хотын сүүний үйлдвэрт хүргэдэг. Тус үйлдвэрлүү орсон Качугийн сүүг зөвхөн цөцгийн тосны үйлдвэрлэлд ашигладаг. Энэ цөцгийн тосыг Качугийн цөцгийн тос гэж нэрлэх нь зүй ёсны хэрэг юм. Цөцгийн тос маш ашигтай бүтээгдэхүүн гэдгийг та мэдэх үү? Хэрэв үгүй бол  мэдэж аваарай. Цөцгийн тос шингэц сайтай – 95% хүний биед шингэдэг. Цөцгийн тосны найрлаганд тосонд уусдаг А амин дэм болон бека-каротин агуулагддаг. Цөцгийн тос шар өнгөтэй байх тусам эдгээр ашигтай бодисууд ихээр агуулагддаг гэсэн үг. Чихэрлэг эсвэл давстай байж болно, гэхдээ гарцаагүй цэвэр сүүнээс гаргаж авсан цөцгийн тос байх ёстой.  Өвчин тусахгүй байх, мөн зөвхөн тосонд агуулагддаг нэн чухал бодисуудыг цогцоор нь бие организмдаа авахын тулд өдөр бүр маш бага буюу 20-30 грамм цөцгийн тос хэрэглэх шаардлагатай.        

        Мэдээж цөцгийн тос бол тос, гэхдээ бидний амьдралд тос зайлшгүй хэрэгтэй. Учир нь бидийн бие организмын эс болгоныг тосон бүрхүүл хамгаалж байдаг. Холестерин? Холестерин цөцгийн тосонд ч тэр, мөн өөр бусад нилээд олон бүтээгдэхүүнд ч тэр агуулагдаж байдаг. Иймд холестеринийг идэх хэрэгтэй! Холестерин нь өөрөө бодисын солилцооны үйл явцад зайлшгүй шаардагддаг, тухайлбал бэлгийн дааврын нийлэгжилтэнд оролцдог бодис юм. Иймд холестериноос айж хүүхэд болон өсвөр насны хүүхдүүдэд цөцгийн тос идүүлэхгүй байх нь маш буруу юм. Хоногийн холестериний хэрэглээ 0,5 граммаас хэтрэх ёсгүй гэж эрдэмтэд ярьдаг. 20 грамм цөцгийн тос хэрэглэснээр бидний бие организм ойролцоогоор холестериний зөвшөөрөгдсөн хэмжээний дөнгөж 10%-ийг л авдаг! Тэгээд ч хоолны дэглэмдээ тосыг дундаж хэмжээгээр оруулсан тохиолдолд “цатгалан” мэдрэмж илүү удаан хадгалагдаж, хэт их идэхээс сэрж өгдөг. Учир нь та нүдэнд үзэгдэж харагдах өөх тос идсэнээр, хэр хэмжээгээр хэрэглэж байгаагаа тодорхой сайн мэдэж, хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлж чадна!   

#Янта – идхэд амттай!